Санал асуулга

Энэ улирлын эзэгтэй сангийн сайн үйлсийн аяны дансанд 50,000,000₮ цуглаад байна. Та зарцуулалтад дараах сонголтуудаас сонгон саналаа өгнө үү?

1

ШШГЕГ-н харъя Эмэгтэйчүүдийн хаалттай 407-р хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүст ажлын байрыг нэмэгдүүлэхэд туслах, тэндээс гарч ирээд нийгэмших асуудалд хувь нэмэр оруулан туслах.

Гарах үр дүн:

Хүмүүжигч нь ажиллаж эхэлснээр хохироогчдоо төлбөр мөнгөө төлж барагдуулан цаашлаад ажилласан хугацаанаасаа хамаарч суллагдах өдрөөсөө өмнө суллагдах боломжтой болон, Үүний ард ээжийгээ хүлээж буй үрстэйгээ хурдан уулзах үүд хаалга нь нээгдэх юм. Завгүй ажиллаж хөдөлмөрлөсөн хугацаандаа гэмт үйлдэл хийх сэдэл нь багасан амьдралын зөв хэмнэлд хэвшсэнээр суллагдах үед нь ажлын байр бэлэн байх нь эргээд нийгэмшихэд нь туслах юм.

Санaлын тоо: 49 /33%/
2

Улсын эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасагт тохижилт, тоног төхөөрөмж, стандарт ор зэргийг хандивлах.

Гарах үр дүн:

Уг төхөөрөмж болон стандарт ор зэрэг нь улсын эмнэлэгт байршсанаар иргэд үнэтэй хувийн эмнэлэг бараадаж санхүүгийн дарамтад орохгүй байх боломж нээгдэх юм.

Санaлын тоо: 34 /23%/
3

108 Хүүхдийн шуурхай тусламж болон хүүхэд, эхийн түр хамгаалах байран дахь гадна өнгө үзэмж, барилга дотор алдаж буй усны асуудлыг шийдвэрлэн хүнсний хэрэгцээгээр ханган тусламж үзүүлэх.

Гарах үр дүн:

Хүүхдүүд байранд байх хугацаанд үүднээс нь л эхлээд дулаахан, хамгаалуулсан, мэдрэмжийг авч, цэвэр орчинд эрүүл мэнд нь аюулгүй, бүтэн хувцастай, өлсөж цангахгүй чин сэтгэлээсээ инээн тоглож нааддаг орчин бүрдэх юм.

Санaлын тоо: 31 /21%/
4

Ерөнхий боловсролын 25-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүдэд хэрэгцээт бүх зүйлээр туслах.

Гарах үр дүн:

Эдгээр хүүхдүүд нь Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хүндэрсэн шатны хүүхдүүд байдаг. Тэд практикаар хичээлээ бататган явдаг учир Тэдний Практикаар бие даасан байдлаа хөгжүүлэхэд туслах тоног төхөөрөмж боломжуудаар хангаж өгөх нь тэдний ирээдүйд маш чухал хувь нэмэр болох юм.

Санaлын тоо: 33 /22%/
Санал хүсэлт
Хэрэв танд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж болох ажил дээр өөр санаа, санал байгаа бол бидэнд илгээж болно. Бид таны саналыг хэлэлцээд дараагийн ажлууд дээрээ тусгах боломжтой
И-мэйл хаяг заавал оруулах
Сангийн
Танилцуулга

“Эзэгтэй” сан нь эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эх болон хүүхдүүдийн тэгш боломжийг дэмжих, тэднийг амьдралын бүхий л салбарт хөгжихөд нь шаардлагатай мэдлэг, ур чадвар, сэтгэлзүйн дэмжлэгээр хангах, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сан юм.

Тус сан нь “Майнд Тэч” ХХК-ийн “Эзэгтэй” брэндийн дэргэд нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан байгуулагдсан бөгөөд хэрэгцээ шаардлагатай иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэх замаар хувь хүн, гэр бүл, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллана.

Сангийн
Зорилго нь

“Эзэгтэй” сан нь эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эх болон хүүхдүүдийн эрх, тэгш боломж, сайн сайхан амьдралыг дэмжиж, тэднийг хувь хүний болон нийгмийн хөгжлийн бүхий л шатанд чадавхжуулах, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхэд оршино.

Тус сан нь боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, зөвлөгөө, сургалт, төсөл, хөтөлбөр, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаагаар дамжуулан хувь хүн бүрийн мэдлэг, ур чадвар, манлайлал, өөртөө итгэх итгэл, амьдрах чадварыг бэхжүүлж, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.

Мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зөвхөн богино хугацааны тусламж үзүүлэхээс гадна тэднийг урт хугацаанд бие даан хөгжих, гэр бүлээ тогтвортой авч явах, нийгмийн хөгжилд идэвхтэй оролцох чадавхыг төлөвшүүлэхийг эрхэмлэнэ. Хүн бүр өөрийн үнэ цэнэ, эрхэм чанараа мэдэрч, авьяас чадвараа бүрэн хөгжүүлэн, нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээх боломжтой байх нь “Эзэгтэй” сангийн үйл ажиллагааны үндсэн зорилго юм.

Бидний
алсын хараа

Эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эх болон хүүхэд бүр айдас, ялгаварлал, боломжийн хомсдолгүйгээр өөрийн үнэ цэнэ, хүсэл мөрөөдөл, авьяас чадвараа бүрэн нээн хөгжүүлж, амьдралын бүхий л салбарт тэгш эрх, тэгш боломжтой оролцдог нийгмийг цогцлоохыг бид зорьдог. Хүн бүр сэтгэлзүйн хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй, аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай байж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон хөгжлийн бүхий л боломжид хүртээмжтэй хүрч, өөрийн болон гэр бүлийнхээ сайн сайхан амьдралыг бүтээх бүрэн боломжтой байх нь бидний хүсэл тэмүүлэл юм.

Бид төсөл, хөтөлбөр, олон нийтийн оролцоо, нөлөөллийн үйл ажиллагаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хүн бүрийн дуу хоолой сонсогддог, эрх нь хамгаалагддаг, чадавх нь хөгждөг, мөрөөдөл нь бодит боломж болон биелдэг ирээдүйг бүтээхийн төлөө ажиллана. Хүн бүрийн хөгжил нь зөвхөн нэг гэр бүл, нэг хамт олон төдийгүй улс орны тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд үнэтэй хувь нэмэр оруулдаг гэдэгт бид итгэдэг.

Эзэгтэй сан нь хайр, хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагаа, тэгш хүртээмжийн үнэт зүйлд тулгуурлан иргэн бүрт боломжийг нээж, гэр бүл бүрийг илүү бат бөх, хүүхэд бүрийг аз жаргалтай, эмэгтэй хүн бүрийг өөртөө итгэлтэй, ганц бие эцэг, эх бүрийг ирээдүйдээ итгэлтэйгээр амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, хүн төвтэй, энэрэнгүй, хамтын хөгжил цэцэглэлтийг эрхэмлэсэн нийгмийг цогцлоохыг зорин ажиллаж байна.

Сангийн
Зарчим
1.Хүн төвтэй
2.Тэгш боломж ба хүртээмж
3.Тогтвортой хөгжил ба чадавхжуулалт