Рапсын шахдас (65%) нь малын уурагт тэжээл болдог
Үндэсний үйлдвэрлэгч “МАЙНДТЭЧ” ХХК нь Монгол орны үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан рапс (юнгар)-ыг бүрэн боловсруулж, хүнсний тос үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийн явцад гарган авсан өндөр уураг, шим тэжээлтэй рапсын шахдсыг ашиглан малын олон найрлагат хүчит тэжээл үйлдвэрлэдэг.
Уурагт тэжээлийн агууламж:
Уурагт тэжээлийг хэрэглэснээр:
Эцсийн бэлэн бүтээгдэхүүн
Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, чанарын хяналтыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг хайрцаглан савлаж, бэлэн бүтээгдэхүүний агуулахад стандартын дагуу хадгална. Захиалга, түгээлтийн төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнийг төмөр зам болон авто тээврийн хэрэгсэлд ачиж, хэрэглэгчдэд аюулгүй, түргэн шуурхай хүргэхэд бэлэн болгодог.
Манай үйлдвэр нь мал аж ахуйн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн “БААВАР” брэндийн Хээр тал, Хангай, Говь цуврал тэжээлүүд, мөн “Уурагт” хүчит тэжээл, “Сүүн шим” олон найрлагат хүчит тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн үйлдвэрлэлийн технологи, дотоодын түүхий эдэд тулгуурласан шийдлээрээ бид малын өсөлт хөгжил, ашиг шимийг дэмжсэн, шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүнийг Монголын малчид, фермерүүдэд хүргэхийг зорин ажиллаж байна.