МОНСЕРТФ ТҮБ ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДРИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2026-06-09

Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Үндэсний Итгэмжлэлийн төвөөс “Инноваци, итгэлцэл ба тогтвортой хөгжил: Итгэмжлэлийн хүч” уриан дор зохион байгуулсан Нээлттэй хаалганы өдөрлөгт МонСертф ТҮБ амжилттай оролцож, итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний тогтолцооны ач холбогдлыг олон нийтэд сурталчиллаа.

Өдөрлөгт МонСертф ТҮБ-аар менежментийн тогтолцоо болон бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон чанарын удирдлагын сайн туршлагаа танилцууллаа.
 
Үүнд:
Хүнс Экспресс ХХК /G7 Coffee Mongolia/
зэрэг байгууллагууд багтаж, чанарын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
Мөн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, итгэмжлэлийн тогтолцооны төлөөлөгчид МонСертф ТҮБ-ын үзэсгэлэнгийн талбайд зочилж, баталгаажсан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан санал солилцлоо.
МонСертф ТҮБ нь 2016 онд байгуулагдсан Монгол Улсын анхны хөндлөнгийн хараат бус хувийн хэвшлийн баталгаажуулалтын байгууллага бөгөөд өнөөдөр олон улсын хэд хэдэн итгэмжлэлийн тогтолцоогоор хүлээн зөвшөөрөгдсөн (multi-national accredited) Монгол Улсын цорын ганц тохирлын үнэлгээний байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгуулагдсан цагаасаа хойшхи 10 жилийн хугацаанд МонСертф ТҮБ нь Монгол Улсад чанарын дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг дэмжих чиглэлээр бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.
МонСертф ТҮБ цаашид ч “Стандарттай, зохицуулалттай Монгол Улс”-ыг бүтээх үйлсэд манлайлан оролцож, үндэсний үйлдвэрлэгчид болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чанар, итгэлцэл, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.