“Эзэгтэй” бренд ургамлын тосны савлагаагаа шинэчилж үндэсний хэв шинжийг агуулсан шинэ төрхтэйгөөр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэж эхэллээ.
Монгол эзэгтэй бүрийн гал тогооны дотнын туслах “Эзэгтэй” бренд өнөөдөр дотоодын ургамлын тосны зах зээлийн 25 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэрлэгч болж чадлаа. Энэхүү амжилт нь бидэнд итгэж, гэр бүлийнхээ төлөө хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг сонгодог таны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой бөгөөд “Натане Абуре” нэрээр Япон улсад чанараараа үнэлэгдэн экспортлогдож буй Монгол бахархал.

Ребрендинг ба шинэ савлагаа онцлог
Бид зөвхөн сав баглаа боодлоо шинэчлэхээс илүүтэйгээр, брендийнхээ нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргахыг зорьсон юм. Манай шинэ өнгө төрх нь үндэсний хэв шинжийг орчин үеийн шийдэлтэй хослуулж, Монгол гэр бүлийн эрүүл мэндийг дээдэлсэн чанарыг илэрхийлж байгаа. Үүний зэрэгцээ бид тантай хамт нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах чухал алхмыг эхлүүлж байна.

Нийгмийн хариуцлага:
“Эзэгтэй Сан” Гайхалтай бүхнийг хамтдаа бүтээе.
Бид брендийн шинэчлэлийнхээ хүрээнд хэрэглэгчээ дээдэлсэн “Та гайхалтай” уриан дор “Эзэгтэй” санг албан ёсоор байгууллаа. Тус сан нь нийгэмд бодит, эерэг өөрчлөлтийг бий болгох урт хугацааны, тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэн ажиллах юм.
Чанар ба Эрүүл мэндийн давуу тал:
Бид Япон, Герман, Италийн стандартыг нэвтрүүлж, Монгол орныхоо үржил шимт хөрсөнд ургасан юнгар (рапс) цэцгийн үрээс гарган авдаг, химийн нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ танд хүргэсээр байна.

Үндэсний үйлдвэрлэл, үндэсний брендээ сонгодог үнэнч хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

“Эзэгтэй” – ТА ГАЙХАЛТАЙ.