Санал асуулга

Энэ улирлын эзэгтэй сангийн сайн үйлсийн аяны дансанд 11,256,000₮ цуглаад байна. Та зарцуулалтад дараах сонголтуудаас сонгон саналаа өгнө үү?

1

ШШГЕГ-н харъя Эмэгтэйчүүдийн хаалттай 407-р хорих ангид 2 ой хүртэл ээжийнхээ ангир уургааг хооллон торниж буй үрсэд зориулан гадна тоглоомын талбайг бий болгон тохижуулах, Тэнд хүмүүжиж байгаа хүмүүст ажлын байрыг нэмэгдүүлэхэд туслах, тэндээс гарч ирээд нийгэмших асуудалд хувь нэмэр оруулан туслах.

Гарах үр дүн:

2 ой хүртэлээ ээжийнхээ уургаар хооллон торинож буй үрсэд гадна орчны эерэг нөлөөлөл өгнө, хүмүүжигч нь ажиллаж эхэлснээр Хохироогчдоо төлбөр мөнгөө төлж барагдуулан цаашлаад ажилласан хугацаанаасаа хамаарч суллагдах өдрөөсөө өмнө суллагдах боломжтой болох, Үүний ард ээжийгээ хүлээж буй үрстэйгээ хурдан уулзах боломжтой. Завгүй ажиллах хугацаандаа Гэмт үйлдэл хийх сэдэл нь багасах амьдралын зөв хэмнэлд хэвших боложмтой юм. Суллагдах үед нь ажлын байр бэлэн байх нь эргээд нийгэмшихэд нь туслах юм.

Санлын тоо: 21 /30%/
2

Улсын эмнэлэгийн эмэгтэйчүүдийн тасагт тохижилт, тоног төхөөрөмж, стандарт ор зэргийг хандивлах.

Гарах үр дүн:

Уг төхөөрөмж болон стандарт ор зэрэг нь улсын эмнэлэгт байршсанаар иргэд үнэтэй хувийн эмнэлэг бараадаж санхүүгийн дарамтад орохгүй байх боломж нээгдэх юм.

Санлын тоо: 19 /30%/
3

108 Хүүхдийн шуурхай тусламж болон хүүхэд эхийн түх хамгаалах байранд гадна өнгө үзэмж, дотор алдаж буй усны асуудлыг шийдвэрлэн хүнсний хэрэгцээгээр ханган тусламж үзүүлэх.

Гарах үр дүн:

Хүүхдүүд байранд байх хугацаандаа үүднээс нь л эхлээд дулаан, хамгаалуулсан, мэдрэмжийг авч, цэвэр орчинд эрүүл мэнд нь аюулгүй, Бүтэн хувцастай, өлсөж цангахгүй чин сэтгэлээсээ инээн тоглож нааддаг болох юм.

Санлын тоо: 21 /30%/
4

Ерөнхий боловсролын 25-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүдэд Хэрэгцээт бүх зүйлээр туслах.

Гарах үр дүн:

Эдгээр хүүхдүүд нь Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хүндэрсэн шатны хүүхдүүд байдаг. Ба тэд практикаар хичээлээ бататган явдаг учир Тэдний Практикаар бие даасан байдлаа хөгжүүлэхэд туслах тоног төхөөрөмж боломжуудаар хангаж өгөх нь тэдний ирээдүйд маш чухал хувь нэмэр болох юм.

Санлын тоо: 22 /30%/
Сангийн
Танилцуулга

Эзэгтэй сан нь Эмэгтэйчүүд, Ганц бие эцэг, эхчүүд, хүүхдүүдийн тэгш байдлыг хангах, амьдралын бүхий л талбарт цэцэглэн хөгжихөд нь чадавхжуулж сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгох, тэдгээрт Өөрчлөлт хийх төсөл хөтөлбөрүүд тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэхээр Майнд тэч ХХК-н Эзэгтэй тосны Брэндийн дэргэд санаачлан байгуулсан сан юм.

Сангийн
Зорилго нь

“Эзэгтэй” сангийн зорилго бол тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эх, хүүхдүүдэд итгэл найдвар, чиглүүлэгч гэрэл байх, тэдэнд хүртэх ёстой тусламж дэмжлэгийг үзүүлэх, Тэдний манлайлалыг бий болгох бэхжүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байх боломжоор туслан дэмжих юм.

Бидний
алсын хараа

Эзэгтэй сан нь Эмэгтэйчүүд, Ганц бие эцэг, эхчүүд, хүүхдүүдийн тэгш байдлыг хангах, амьдралын бүхий л талбарт цэцэглэн хөгжихөд нь чадавхжуулж сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгох, тэдгээрт Өөрчлөлт хийх төсөл хөтөлбөрүүд, сурталчилгаа, олон нийтийн дэмжлэгээр дамжуулан өөрсдийн бүрэн чадавхийг хэрэгжүүлэх нөөц бололцоо, мэдлэг, боломжуудтай дэлхий ертөнцийг бий болгох, саад бэрхшээлийг даван туулах, бүх хүмүүст зориулсан хамтын хөгжил цэцэглэлтэд хүртээмжтэй ирээдүйг бий болгох.

Сангийн
Зарчим
1.Тогтвортой байдал: Сангийн хөрөнгө “Эзэгтэй” ургамлын тосны борлуулалтаас (1 литр тутамд 100 төгрөг) хуримтуулах тул урт хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явагдана.
2.Ил тод байдал: Бүх орлого, зарлагыг шилэн дансны системээр олон нийтэд нээлттэйгээр явах.
3.Үр дүнтэй байдал: Төслүүдийг бодит хэрэгцээнд тулгуурлан, үр дүнг хянан, сайжруулж хэрэгжүүлэх. “Эзэгтэй” сангийн үйл ажиллагаа нь зөвхөн тусламж үзүүлэхээс гадна нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох, хүмүүст өөрсдөө санхүүгээр бие даасан байдлаа бэхжүүлэхэд чиглэнэ.