“Эзэгтэй” тосны үйлдвэрлэгч Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр боллоо
2025-12-19

“Майнд Тэч” ХХК нь эзэгтэй бүрийн мэдэх ЭЗЭГТЭЙ юнгарын (rapeseed) тос, MORE MORA брэндийн 4 төрлийн хандалсан тос, болон Омегагаар баялаг 1, нийт 6 төрлийн тосыг Монгол улсдаа үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангахаас гадна Япон, БНСУ зэрэг улсууд руу экспортолдог үндэсний бахархал болсон үйлдвэрлэгч компани юм.Уг шагналын зорилго нь Хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологийг амжилттай нэвтрүүлж, дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанараараа хэрэглэгч олон нийтийн талархал, сайшаалыг хүлээсэн аж ахуйн нэгжийг шалгаруулан “Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр”, “Орон нутгийн хүнсний манлай үйлдвэр” өргөмжлөл олгож алдаршуулахад оршино.

“Майнд Тэч” ХХК нь 2012 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлдвэрээ байгуулан тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь жилд 30 мянган тонн ургамлын тос боловсруулах хүчин чадалтай, Герман, Швед, Итали зэрэг барууны орнуудын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, бүрэн автомат үйлдвэрээр үйл ажиллагаагаа амжилттай  явуулж байна.